Нүүр хуудас

2017 оны дэлхийн шилдэг үзүүлэлттэй CEO

Менежмент судлаач Жим Коллинс 2001 онд өөрийн зохиосон номондоо “Компани сайнаас гайхалтай руу шууд шилждэггүй юм. Харин компани нь бага багаар урагшилсаар өөрийн инерцээр явах чадамжтай болсныхоо дараагаар амжилт руу улам бүр ойртож, амжилтад хүрдэг” гэжээ. Нэгэнт эрчээ авсан бол түүнийгээ алдалгүй үргэлжлэх хандлагатай байдаг хэмээн Коллинс үзсэн байдаг. 2016 оны дэлхийн шилдэг гүйцэтгэлтэй гүйцэтгэх захирлуудын ихэнх нь 2017 оны шилдэгт дахин багтаж чадсан байгаа нь дээр дурдсан инерцийн нөлөөг батлан харуулж байгааг доорх жагсаалтаас тодорхой харж болохоор байна. Энэ оны топ гурван захирлын хоёр нь 2016 онд топ 3 удирдагчдын нэгд багтсан байсан бол топ 25 захирлын 16 нь топ ¼-д багтсан байжээ. Өнгөрсөн жилийн 100 удирдагчдын 72 нь энэ удаад ч мөн давтагдаж, 23 нь дараалан 4 дэх жилдээ шалгарсан байна. Энэ жил жагсаалтад багтаж чадаагүй 28 захирлын 11 нь тэтгэвэртээ гарсан байна. /Үлдсэн захирлуудын ихэнх нь хувьцааны үнийн уналтаас болж албан тушаалаасаа огцорсон байна. Үүнд: Хайнекен, Водафон зэрэг компанийн захирлууд багтаж байна/. Жагсаалтад багтсан шилдэг 100 захирал дунджаар 17 жил гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа бөгөөд энэ хугацаандаа компанийнхаа хувьцааны үнэлгээг дунджаар 2,5-иар өсгөсөн бөгөөд жилд олсон цэвэр ашиг нь дунджаар 21 хувь байжээ. Эдгээр тоог дахин хянаарай.


Энэ оны хамгийн сайн гүйцэтгэлтэй захирал бол уг жагсаалтад анх удаа багтаж байгаа Индитекс компанийн гүйцэтгэх захирал Пабло Исла байсан бөгөөд тэрээр ZARA, Pull and Bear, Massimo Duty, Bershka, Stradivarius, Oisho, Uterque зэрэг олонд танигдсан жижиглэнгийн фейшн сүлжээ болон ZARA Home гэр ахуйн жижиглэнгийн дэлгүүрүүдийн толгой компанийн захирал юм. Исла 2005 онд анх компанийн гүйцэтгэх захирал болсноос хойш Индитекс компанийг өдөрт дунджаар нэг дэлгүүр нээдэг болгох зорилт тавьж, дэлхийн хэмжээнд өргөжүүлсэн юм. Энэхүү өргөжилт нь тэдний зах зээлийн үнэ цэнийг асар ихээр нэмэгдүүлснээрИспанийн хамгийн үнэ цэнэтэй компани болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Ислагийн менежментийн хэв загварыг хамтран ажиллагсад нь үнэлэхдээ түүнийг даруухан, заримдаа бүр бүрэг гэж тодорхойлдог. Тэр ихэнх цагаа дэлгүүрүүдээр зочилж өнгөрөөдөг хэдий ч анхаарлын төвд байх дургүй тул дэлгүүрийн нээлтэнд бараг оролцдоггүй. Компанийн төв байранд албан ёсны хурал хийхдээ тэрээр энэ тэрүүгээр алхан чөлөөтэй байдаг нь компани хэдийгээр асар том болсон ч аж ахуйн, жижиг компанийн соёлыг хадгалан үлдэх гэсэн түүний оролдлогуудын нэг юм.
Хувцас хэрэглэлийн жижиглэнгийн худалдаачид дотор Индитекс компани нь хоёр зүйлээр бусдаасаа ялгардаг. Нэгдүгээрт, хэрэглэгчддээ тэд бодит дэлгүүр болон онлайн дэлгүүрийн хооронд хялбархан шилжих боломжийг олгодог. Хоёрдугаарт, “Үйлдвэрлэгчтэй ойр” систем буюу дэлгүүрүүдийн хагасаас илүү нь үйлдвэрлэгчтэйгээ ойр байршилтай байх системийг нэвтрүүлэн ажилладаг.
Дан ганц санхүүгийн ашгаар хэмжихэд манай үнэлгээгээр Исла 18-р байранд жагсаж байна. Харин хамгийн сайн гүйцэтгэлтэй уирдагчийн үнэлгээнд нөлөөлдөг онооны 20 хувийг эзэлдэг хүрээлэн буй орчин, нийгмийн болон засаглалын хүчин зүйлсээр түүний компанийн үзүүлэлт түүнийг эхний байранд жагсахад нөлөөлсөн. Хүрээлэн буй орчин, нийгэм болон засаглалын үзүүлэлтийг чухалчилдаг компаниуд Индитексийн удирдлагын ил тод байдал, дотоод аудит, шалгалтаыг сайшаадаг. Тус компани нь хэрэглэгчдээс элэгдсэн хувцас хүлээн авч дахин боловсруулдаг /Испани айлуудаар явж хуучин хувцас цуглуулан дахин боловсруулдаг хөтөлбөртэй/, мөн түүний хамгийн том брэнд болох ZARA life бренд нь дахин боловсруулсан даавуугаар хийгддэг тул ус болон бусад нөөцийн хэрэглээг маш ихээр хэмнэж чаддаг.
Хэрэв бид захирлуудыг зөвхөн санхүүгийн үзүүлэлтээр нь дүгнэсэн бол /2015 онд уг жишгээр үнэлдэг байсан/ топ удирдагчаар Амазоныг үндэслэгч Жефф Безос тодрох байсан. Тэрээр 2014 онд жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд дараа жил нь санхүүгийн шилдэг гүйцэтгэлтэй захирлаар шалгарч байсан. 2015 оноос хойш хүрээлэн буй орчин, нийгэм болон засаглалыг багтаасан /ESG/ шалгуур үзүүлэлт нь манай үнэлгээний нэг хэсэг болсноор Безосын оноо 87-оос 76, 71 болж буурах болсон.

Мэдээж бүх хөрөнгө оруулагчид санхүүгийн үзүүлэлтийг түлхүү анхаардаг ч гэсэн сүүлийн үед ихэнх нь ESG үнэлгээг анхааран хардаг болж байгаа нь нотлогдож байна. 2017 оны эхээр Оксфордын их сургуулийн Амир Амел Цадех болон Харвардын бизнесийн сургуулийн судлаач Жорж Серафем нар нийт 31 тэрбум долларын хөрөнгөтэй компаниудын гүйцэтгэх захирлуудын дунд хийсэн судалгааны үр дүнг нийтэлжээ. Ингэхдээ ESG үнэлгээ болон компанийн мөнгөн хөрөнгийг шалгуур болгон авч үзжээ. Өнөө үед санхүүгийн менежерүүд аливаа компанид хөрөнгө оруулахдаа ихэвчлэн ESG үнэлгээг хардаг болсон бөгөөд тэд бага ESG оноотой компанид хөрөнгө оруулахаас татгалзах хандлагатай болжээ. “Бидний түүвэрлэсэн нийт судалгааны үр дүнд хөрөнгө оруулагчид ёс суртахууны гэхээс илүү санхүүгийн шийдвэр гаргалтандаа ESG онооны мэдээллийг түлхүү ашиглаж байна” хэмээн гарсан нь сонирхолтой үр дүн юм.

Доор жагсаан харуулсан гүйцэтгэх захирлуудын хувьд аль аль үзүүлэлтэд гайхалтай үр дүнтэй байж өндөр үнэлгээ авсан шилдэг удирдлагууд юм.


2017 оны дэлхийн шилдэг гүйцэтгэлтэй 20 гүйцэтгэх захирал:

Байр
Нэр
Компани
Салбар
Байгуулагдсан он
Улс
Санхүүгийн чадвар
Тогтвортой байдлын шалгуур
Нийгмийн хариуцлагын шалгуур
1
Пабло Исла
Индетикс
Жижиглэн худалдаа
2005
Испани
18
76
142
2
Мартин Соррелл
WPP
Хэрэглэгчийн үйлчилгээ
1986
Их Британи
20
170
65
3
Женсен Хуанг
Нвидиа
Мэдээллийн технологи
1993
АНУ
5
157
259
4
Жаквэс Ашенбройх
Вале
Автомашин
2009
Франц
52
21
49
5
Бернард Арнольт
LVMH
Хэрэглээний бараа
1989
Франц
9
240
192
6
Мартин Бюгус
Бюгус
Аж үйлдвэр
1989
Франц
62
209
81
7
Жохан Тижс
KBC
Санхүүгийн үйлчилгээ
2012
Бельги
Ү73
90
114
8
Марк Паркер
Найк
Хэрэглээний бараа
2006
АНУ
36
272
237
9
Эльмар Дегенхарт
Континенталь
Автомашин
2009
Герман
34
121
407
10
Флорентино Перец Родригес
АCS
Аж үйлдвэр
1993
Испани
28
176
415
11
Ричард Коусин
Компасс
Хэрэгдэгчийн үйлчилгээ
2006
Их Британи
42
304
188
12
Марк Бениофф
Са Лесфорс.ком
Мэдээллийн технологи
2001
АНУ
11
306
447
13
Карлос Брито
Анхайзер-Буш Инбев
Хэрэглээний бүтээгдэхүүн
2005
Бельги
44
244
247
14
Бернард Чарьлз
Дассаулт Системс
Мэдээллийн технологи
1995
Франц
53
282
195
15
Ларс Расмуссен
Коллопласт
Эрүүл мэнд
2008
Бельги
80
37
228
16
Бенойт Потие
Эйр Ликвиде
Түүхий эд материал
1997
Франц
83
200
63
17
Андерс Руневад
Вистас
Аж үйлдвэр
2013
Дани
101
39
104
18
Хисаши Иецугу
Сисмекс
Эрүүл мэнд
1996
Япон
65
266
171
19
Вес Буш
Нортрод Грумман
Аж үйлдвэр
2010
АНУ
58
309
184
20
Сүх Кюунг-Бай
Аморепасифик
Хэрэглээний бараа
2006
Өмнөд Солонгос
98
109
105


Индитекс компанийн CEO Пабло Ислатай ярилцсан ярилцлага

Даниель Макжин
Жижиглэнгийн худалдааны салбарт ажилладаг ихэнх компанийн захирлууд ажлын гараагаа худалдаа наймаанаас эхэлсэн байдаг. Харин Пабло Исла өөр замаар явсан ба тэрээр 2005 онд Индитексийн захирал болохоосоо өмнө хуулийн сургуульд сурч, банкинд ажилладаг байсан. Ихэнх уламжлалт жижиглэнгийн худалдаачид онлайн худалдаанаас болж багагүй асуудалд орж эхэлсэн өнөө үед тэрээр энэ салбарт дэлхийд томоохон өөрчлөлтийг хийж чадсан юм. Өнөөдөр тус компани дэлхий даяар 8 салбар төлөөлөгчийн газартай бөгөөд 93 улсад 7300 гаруй дэлгүүртэй. Исла бидэнтэй ярилцахдаа Индитексийг бусад өрсөлдөгч компаниудаас ялгаруулж байдаг зүйлийн тухай онцлон ярьсан юм.

Харвард Бизнес ревю: Та компаниа удирдахдаа хэт албан ёсны хэв загвар, мөн хурал зөвлөгөөнөөс зайлсхийдэг гэдгээрээ алдартай хүн. Та эдгээр зүйлгүйгээр яаж удирдаж компанийг амжилттай удирдан чиглүүлж байна вэ?

Исла: Манай компани маш нээлттэй, хэвтээ шатлал бүхий бүтэцтэй. Бид албан ёсны хурал зөвлөгөөн бараг хийдэггүй. Үнэндээ бидэнд албан ёсны удирдлагын зөвлөл, хороо ч гэж байхгүй ба ажилтнууддаа эрх мэдлийг нь бүрэн олгодог. Тэд янз бүрийн газраар явж туршлага судласныхаа үндсэн дээр өөрсдийн шийдвэрийг гаргадаг. Мөн бид хэт чадварлаг ажилтныг онцлохоос илүүтэйгээр ажилтнуудын хамтын ажиллагааг илүүд үздэг. Өнгөрсөн жил бид зуун жаран мянга орчим ажилчдаасаа хорин таван мянга гаруйг нь шагнаж урамшуулсан нь ажилтнуудын компанидаа дуртай байх сэдлийг дэмжсэн явдал болсон юм.

Харвард Бизнес ревю: Танай салбарын талаар ярилцъя. Ихэнх ажиглагчид ZARA буюу танай урдаа барьдаг брендийг өдөр тутмын хувцас үйлдврлэдэг компани болох Шведын H&M, Японы Uniqlo зэрэгтэй өрсөлддөг гэж үздэг. Та энэ харьцуулалттай санал нийлдэг үү?

Исла: Би элдэв шошгонд дургүй. Бидэнд өөрийн гэсэн өвөрмөц бизнесийн модел бий. Энэхүү бизнес модел нь загварын чиг хандлагад маш уян хатан хариу үйлдэл үзүүлэх чадварыг шаарддаг.Бид “Үйлдвэрлэгчтэй ойр” гэж нэрлэдэг системийг ашигладаг.Ихэнх бараагаа бид Испани, Португали, Мароккод үйлдвэрлэдэг. Ингэснээр бараа түгээлтийг богино хугацаанд хийх боломжтой болдог. Бид хурдан шуурхай байхаас гадна бүтээгдэхүүн бүрийн загвар дизайнд маш их анхаардаг нь бүтээгдэхүүн бүрийг нямбай хийхийг чухалчилдагт оршино. Бид дэлгүүр бүрт долоо хоногт хоёр удаа түгээлт хийдэг тул тодорхой алгоритмыг ашиглан ямар хувцсыг нөөцлөх талаарх шийдвэрээ гаргадаг. Гэхдээ шаардлагатай тохиолдолд дэлгүүрийн менежер захиалгыг өөрчлөх боломжтой байдаг. Яагаад гэвэл бид дэлгүүрийн менежерийг тухайн бүтээгдэхүүний эзэн нь байгаасай гэж хүсдэг. Энэ нь технологи ба хүний мэдрэмжийг хослуулах гэсэн бидний санаа юм.

Харвард Бизнес ревю: Худалдааны төвүүд хаагдаж байгаа нь танай бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

Исла: Би жижиглэнгийн дэлгүүрийн талаар ярьж байсан зүйлээ худалдааны төв дээр бас ярья. АНУ-д маш олон худалдааны төвүүд байдаг ба жижиглэнгийн худалдаанд чанар сайтай нь л үлддэг. Манай онлайн худалдааны төвүүд дэлгүүрүүдтэйгээ маш нэгдмэл байдаг учраас бүх худалдааны төвүүдэд байрших шаардлага байдаггүй.

Харвард Бизнес ревю: Хүмүүсийн загварт хандах хандлагад Сошиал медиа хэрхэн нөлөөлж байна вэ?

Исла: Хүмүүс хоорондоо илүү холбогдож, урьдынхаасаа мэдээлэл сайтай байдаг болсон байна. Энэ нь загварын талаарх хүмүүсийн ойлголтыг тэлж, дэлхийн өнцөг булан бүрт загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг хүн бүр мэддэг болсоор байна. Хэрэв нэг зах зээл дээр хөвөн даавуу тренд болж байвал бусад зах зээлүүд дагах хандлагатай байгаа нь бидэнд ашигтай юм. Яагаад гэвэл манай брендүүддэлхий даяар 100 сая сошиал медиа дагагчтай шүү дээ.

Харвард Бизнес ревю: Танай компанийг үүсгэн байгуулагч Амансо Ортега нь Индитексийн хувьцааны талаас илүүг эзэмшдэг. Энэ нь таны удирдлагын арга барилд нөлөөлдөг үү?
Исла: Маш эерэгээр нөлөөлдөг. Үүсгэн байгуулагчаас бүрэн дэмжлэг ирдгээс гадна манай ТУЗ бидэнд богино хугацааны ашгаас илүү урт хугацааны үнэ цэнийг бий болгон ажиллахад дэмжлэг үзүүлдэг.

Харвард Бизнес ревю: Компанийн хувьцааны эзэмшлийн бүтэц нь таны тогтвортой байдалд нөлөөлдөг үү?

Исла: Маш их. Бидний гаргаж буй шийдвэр бүрийг удирдлагын баг, ТУЗ, ажилчид нийтээрээ хэлэлцдэг. Компанийн тогтвортой байдалд бүтээгдэхүүний чанар, материал, түүнийг хийж буй хүмүүсийн ажиллах нөхцөл болон бүтээгдэхүүнийг дахин боловсруулах боломж зэрэг нь нөлөөлдөг. Манай бүх дэлгүүр 2020 он гэхэд байгальд ээлтэй, эко болох зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл одоогийнхоос 40 хувь бага ус, 20 хувь бага эрчим хүч ашиглан бүх материалаа хүрээлэн буй орчинд ээлтэй байхаар үйлдвэрлэх болно. Өнөөдөр манай дэлгүүрүүдийн 70 хувь нь уг стандартыг ханган ажиллаж байна. Мөн манай ажиллах хүч маш залуу гэдгийг санах хэрэгтэй. Залуу хүмүүс ихэвчлэн дэлхийн сайн сайхан асуудлыг эрхэмлэдэг тул нийгэмд эерэг хувь нэмэр оруулахын төлөө зорин ажиллах хандлагатай байдаг юм.

Харвард Бизнес ревю: Компанийн захирлын хувьд таны карьер хэр амжилттай байсан бэ?Та томоохон эрсдэл хүлээхээсайдаг уу?

Исла: Манай бизнес моделын хувьд эрсдэл бараг байдаггүй. Бид улирал бүрийг цоо шинэ цуглуулгаар эхлүүлдэг учраас улирал бүр шинэ загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингэх нь биднээс ихээхэн бүтээлч сэтгэлгээг шаарддаг. Гэхдээ хэрэглэгчид шинэ коллекцын төлөө хангалттай эрсдэл хүлээхэд бэлэн байдаг.

Харвард Бизнес ревю: Та энэ жил 53 нас хүрлээ. Та Индитекст хэр удаан ажиллана гэж бодож байна вэ?

Исла: Хэдэн жилийн өмнө хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа би бүхий л амьдарлаа Индитекст өнгөрөөхийг хүсэж байна гэж хэлсэн. Энэ бодол маань одооч хэвээрээ. Индитекс бол миний хийж болох хамгийн гайхалтай ажил юм.


Судалгааны материалаа хэрхэн цуглуулсан бэ?
Дэлхийн шилдэг үзүүлэлттэй компанийн захирлын жагсаалтыг эмхлэн гаргахын тулд бид 2016 оны сүүлээр S&P Глобал 1200-д буюу дэлхийн хувьцааны зах зээлийн 70 хувийн хөрөнгийг өөртөө багтаадаг индекс, мөн энэхүү индексэд багтсан Хойд Америк, Европ, Ази, Латин Америк, Австралийн компаниудаас эхэлсэн юм. Бид компани тус бүрийн гүйцэтгэх захирлыг үнэлсэн бөгөөд мэдээллээ хангалттай нотолгоотой байлгахын тулд тухайн албан тушаалдаа хоёроос бага жил ажиллаж буй захирлуудыг болон гэмт хэрэгт холбогдсон эсвэл баривчлагдаж байсан захирлуудыг хассан. Эцэстээ бид 31 улсад үйл ажиллагаагаа явуудаг 887 компанийн 898 захирлуудаас сонголт хийсэн юм.


скачать dle 12.0
1
Сэтгэгдэл үлдээх