Нүүр хуудас

АНУ-ын хувьцаат компаниудын 2018 оны Засаглалын Төлөв: ТУЗ-ийн өмнө тулгарах асуудлууд
Үнэнбат

Үнэнбат

Corporate гэдэг үгийг олон төрлийн өөр өөр бизнесүүдийн нэгдсэн хамтын удирдлага гэж ойлгож болно. Харин Governance буюу засаглал гэдэг үгний уг үндэс нь засах залруулах гэдэг утгыг илтгэдэг. Тэгэхээр Corporate Governance гэдгийг нийтээрээ засах буюу байгууллагуудын нэгдэл хэмээн ойлгож болно.

Corporate гэдэг үгийг олон төрлийн өөр өөр бизнесүүдийн нэгдсэн хамтын удирдлага гэж ойлгож болно. Харин Governance буюу засаглал гэдэг үгний уг үндэс нь засах залруулах гэдэг утгыг илтгэдэг. Тэгэхээр Corporate Governance гэдгийг нийтээрээ засах буюу байгууллагуудын нэгдэл хэмээн ойлгож болно. Монгол Улсад анх засаглалын талаарх ойлголтыг дээрх утгаар  утгачлан нэрлэх гэсэн боловч хуучны социалист нийгмийн “Коллектив” буюу хамтын ажиллагаа гэсэн ойлголттой андуурагдах магадлалтай байсан тул олонхын саналаар Компанийн Засаглал хэмээн нэрлэх болсон юм. Гэтэл уг нэршлээс үүдэн зөвхөн компанийн хувьд л засаглал байх ёстой хэмээх өрөөсгөл ойлголт газар авах болсон юм.


Тогтнодог гэдгээ ухамсарлан урт хугацааны турш зорилгоо биелүүлэхэд нь саад учруулж болзошгүй ямар асуудал нийгэмд тулгамдаад байна вэ гэдгийг илрүүлэн, түүн рүү хөрөнгө оруулж, санаа тавьснаар байгууллага урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах бололцоо гарч ирдэг гэдгийг ойлгосон юм. Явцын дунд энэхүү ойлголт нь гүнзгийрэн тогтвортой хөгжлийн нэгэн гол хүчин зүйл болжээ.              Манай орны хувьд анх 1990-ээд оноос эхлэн улсын үйлдвэрийн газруудаа цэнхэр, ягаан тасалбараар хувьчлан хувьцаат компани болгон өөрчилсөн байдаг. Эргээд санахад анхны хувьцаа эзэмшигчдийн хурал болох “Баянгол зочид буудал”-ын хувьцаа эзэмшигчдийн хурал 1991 оны 11 дүгээр сард “Хүүхдийн ордон”-д болж байсан юм. Тухайн үед уг компанийн хувьцааг эзэмшдэг 14000 гаруй хүн байсан нь хувьцаа эзэмшигчдийн тооны хувьд жинхэнэ утгаараа олон нийтийн компанийн жишгийг хангаж байсан. Харин одоо бол ихэнх компаниудын хувьцаа 40, 50, 60 хувь гэх мэтчилэн тодорхой нэг этгээдэд төвлөрсөн байна. Энэ нь олон нийтийн компанийн жишээ огтхон ч биш юм. Дээрхээс үүдэн компанийн засаглалын асуудал тавигдах шаардлага урган гарсан бөгөөд 2009 онд “Компанийн засаглалын хөгжлийн төв”-ийг байгуулан компанийн засаглал гэх ойлголтыг олон нийтэд түгээх ажлыг бид хийх болсон.

Компанийн засаглалыг сайжруулахын тулд нэн тэргүүнд компанийн удирдлага болох ТУЗ-д уг ойлголтыг сайн ойлгуулах хэрэгтэй гэж үзэн тэдгээрт чиглэсэн тодорхой ажлуудыг эхний ээлжид хийж эхэлсэн. Харамсалтай нь Монголд өнөөг хүртэл   сайн засаглал бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна. Тухайлбал ТУЗ-д хараат бус гишүүд байх ёстой байтал хамгийн хараат хүнээ тавьчихдаг, аль эсвэл зөвхөн сайн ТУЗ-төй байснаар засаглал хэрэгжинэ гэсэн өрөөсгөл ойлголт бидний дунд байсаар байна. Иймээс Монгол Улсад засаглалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх олон нийтийн компани бий болсон цагт энэ тухай ойлголтыг илүү гүнзгийрүүлэн ойлгох боломжтой болох юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд компанийн засаглалыг сайжруулах зорилгоор засаглалын төвшинг үнэлэх, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа нь хөгжлийн нэг томоохон гишгүүр болж байна гэж ойгож болно.  


скачать dle 12.0
0
Сэтгэгдэл үлдээх