Нүүр хуудас

РЕДАКЦЫН ЗУРВАС

Бизнесийн эрхэм зорилгыг ердөө ашиг олох, бусдаас түрүүлэн их зүйлийг хийж бүтээх, санасан бүхнээ гүйцэлдүүлэх өрсөлдөөн гэж хардаг цаг үе ард хоцорч, том хүсэл тэмүүлэлтэйгээр,  хамтын хүч чармайлтаар хийж бүтээдэг, утга учиртай үйл ажиллагааны цуврал хэлхээс гэж хардаг шинэ эрин үе эхэлж байна.  Дэлхийн бизнесийн орчинд гарч буй энэхүү хандлагын өөрчлөлт нь бидний амьдралд хэрхэн тусгалаа олж байна вэ?
Монголчууд бид зах зээлийн эдийн засагт шилжин орсноос хойших 20 гаран жилийн хугацаанд “бизнес хийх” гэдгийг ойлгох гэж чармайсаар ирсэн байдаг. Нэг удаагийн наймаа арилжаагаар нэг хэсэг мөнгө олохоо бизнес хийж байна гэж эндүүрдэг байсан үе өнгөрч, олон салбарт өрсөлдөн, хэд хэдэн компани байгуулан, хөрөнгө, орлогоо өсгөхийг бизнес эрхэлж байна гэж үздэг үе ид дундаа явж байна гэвэл уншигч та санал нэгдэх үү? Мэдээж энэ ойлголт хүн болгоны хувьд харилцан адилгүй. Гэхдээ манай бизнесийнхний өмнө тулгарч буй түгээмэл асуудал нь бизнесийн ёс зүйг эрхэмлэн, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад дэм болох ухаалаг бүтэц бүхий, мэдрэмж сайтай, хурдтай бизнесийг бий болгох хүсэл нэг талд нь оволзож байхад нөгөө талд нь харилцан итгэлцэл дутсанаас үүсэх илүүдэл зардлууд, нүсэр бүтэцтэй, хяналт муутай, олон салбарт тархсан бизнесүүд, удирдлагын залгамж халааны бэрхшээл, гадна талаас ирэх дарамт, өрсөлдөөн гэх зэрэг асуудлууд цуварч байгаад оршино. Асуудал бэрхшээлийг хэрхэн зардал багатайгаар, түргэн шуурхай, зөв шийдвэрлэж, тогтвортой, тасралтгүй өсөн дэвжих вэ?  Асуултын хариултыг та манай сэтгүүлээс олж уншаарай.
Манай онлайн сэтгүүлийн хамт олон компанийн засаглалын чиглэлд ажиллаж ирсэн арвин туршлагатай, Монголдоо энэ чиглэлд тэргүүлж яваа, CGDC-ийн мэргэшсэн экспертүүд болон СЭЗИС-ийн компанийн засаглалын магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутан залуучуудаас бүрдэж байгаа бөгөөд  бид бизнес эрхлэгчид, компанийн удирдлагууд, менежерүүдийн харилцан туршлагаа хуваалцах, мэдлэг мэдээллээ солилцох цахим орон зайг бий болгож, уншигчдад шинэлэг санаа, өөдрөг тэмүүлэл, үр бүтээлтэй ажиллах урам зориг өгөх бяцхан оч байх зорилго тавин ажиллаж байна.  
Бид мэргэжлийн чиглэлээ баримтлан, чанартай, судалгаатай, олон талт мэдээллийг хүргэх болно.

СЭЗИС-ийн профессор, доктор Т.ЦЭНД-АЮУШ

Редакцын багийн хамт олон


Менежментийн багийн хамт олон


Техникийн багийн хамт олон


Хамтран ажиллагч байгууллага


           Д.Байлыхүү

        Т.Цэнд-Аюуш

         Ч.Энхболд


                Э.Боргил   

 

           Б.Номинзаяа

             А.Ичинхорлоо


       G-Communication

              Fill studio

 

        Зурагчин Г.Луубат


            СЭЗИСургууль