Нүүр хуудас

Т.ЦЭНД-АЮУШ / Гүйцэтгэх захирал

CGDC Булан

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC) монголд компанийн засаглалын ойлголтыг түгээн дэлгэрүлэх, компаниудын засаглалыг сайжруулах зорилгоор 2009 онд байгуулагдсан, мэргэжлийн байгууллага бөгөөд мэргэжлийн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ болон компанийн засаглалын мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хууль эрхзүй, бодлого боловсруулалтын хүрээнд нөлөөлөл үзүүлэх ажлуудыг тасралтгүй хийж ирсэн юм.

КЗХТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Төвөөс дараах богино хугацаат сургалтуудыг явуулдаг
  • Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

  • Гэр бүлийн бизнесийн засаглал

  • Санхүүгийн бус захирлуудад зориулсан санхүүгийн сургалт

  • Эрсдэлийн засаглал-эдийн засгийн болон компанийн түвшний хямралын үе дэх удирдлагын хариу үйлдэл

  • Компанийн засаглалын ахисан түвшний сургалт

  • Банкны засаглалын сургалт

  • Компанийн нийгмийн хариуцлагын сургалт

  • ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт

2015 оноос эхлэн СЭЗИС-тай хамтран Компанийн Засаглалаар мэргэшүүлэх 1 жилийн хугацаатай, магистерын хөтөлбөрийг явуулж эхлээд байна.

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ФОРУМ

Компанийн Засаглалын Хөгжлийн Төвөөс жил бүр Монгол улсын компанийн засаглалын форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд доорх сэдвүүдийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг, чуулган зохион байгуулсан юм.

2016

Монголын компанийн засаглалын үр нөлөө: Төр, иргэний нийгмийн байгууллагууд, компаниудын үүрэг

2015

Тайлагнал ба ил тод байдал

2014

Зохицуулалттай байгууллагын засаглал

2013

Санхүүгийн байгууллагын засаглал

2012

Хувийн компанийн засаглал

2011

Компанийн засаглал, хөрөнгийн зах зээл

ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД

Улсын хэмжээний чуулганаас гадна салбарын, цаг үеийн, нарийвчилсан сэдвийн хүрээнд оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, нөлөөллийн арга хэмжээнүүдийг хийж ирсний дундаас онцгойлон дурьдвал:
  • Компанийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах багт Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC)-ийн зөвлөхүүд орж ажилласан ба Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Санхүүгийн Зохицуулах Хороо (FRC)-той хамтран Компанийн шинэчлэн батлагдсан хуулийг бизнесийнхний хүрээнд таниулах зорилготой хэлэлцүүлэг, семинар, бага хурлыг 2011 онд 3 удаа зохион байгуулсан.
  • ОУСК, СЗХ, МХБиржтэй хамтран “БОЛОМЖУУД БА ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛҮҮД” сэдэвт хэлэлцүүлэг семинарыг 2012 оны 10 сарын 9-нд зохион байгуулсан.
  • ОУСК-тай хамтран Компанийн засаглалын зөвлөх үйлчилгээг танилцуулах хэлэлцүүлэг семинарыг 2015 оны 2 сарын 5-нд зохион байгуулсан.
  • ОУСК, СЗХ-той хамтран “ДААТГАЛЫН КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, 40 гаруй даатгалын компаниудын төлөөлөл оролсон.
  • ОУСК-тай хамтран Компанийн засаглалаар мэргэшүүлэх MBA хөтөлбөрийн оюутнууд болон арилжааны банкуудын төлөөллүүд оролцсон “АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЖИЛИЙН ТАЙЛАНГ ШИНЖЛЭХ НЬ” амжилттай зохион байгуулсан.
  • Конрад-Аденауэр-Сан хамтран “КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД” сэдвийн хүрээнд судалгаагаа дүгнэх хэлэлцүүлэг семинарыг 2017 оны 9 сарын 19-нд зохион байгуулсан байна.

ARAM ТӨСӨЛ

Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй компаниуд, төрийн өмчит компаниудын тайлагналын тогтолцоог олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх зорилго бүхий уг төслийг 2015 онд Компанийн Засаглалын Хөгжлийн Төв (CGDC)-ийн санаачлага, зохион байгуулалттайгаар нэг жилийн туршид хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд оролцогч компаниудын удирдлагуудыг сургах, хэлэлцүүлэг хийх, тайлан бичихэд нь зөвлөх, хараат бус шүүгчдийн зөвлөлийг байгуулан тайлангуудыг уралдуулах, шилдэг тайланг шалгаруулах арга хэмжээнүүд зохион байгуулагдсан болно. Төсөлд нийт 20 төрийн өмчийн болон хувьцаат компаниуд оролцон олон улсын сайн туршлагын дагуу 2015 оны тайлангаа гаргасан бөгөөд “АПУ” ХК-ийн тайлан “2015 оны шилдэг жилийн тайлан” уралдааны цомыг гардан авлаа. Төслийн түншээр Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Төрийн Өмчийн Хороо, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран ажиллав.